"ОРОЛЦОО" ТӨСЛИЙН ЗАЛУУС АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГӨӨР ДАДЛАГА ХИЙХ БАЙГУУЛЛАГАА СОНГОН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureЗалуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн 7 дугаар ээлжийн 14 хоногийн вакуумжуулсан сургалт ОУХ-ийн Найрамдал цогцолборт явагдаж, нийт 196 залуу сургалтад хамрагдаж байна.
Сургалтын үеэр зохион байгуулдаг Ажил олгогчдын өдөрлөг-Хөдөлмөрийн яармаг арга хэмжээ өнөөдөр боллоо.
Улаанбаатар хотоос 25 ажил олгогч байгууллага 461 ажлын байр, орон нутгаас 17 аймгийн 398, нийт 859 ажлын байр танилцуулж оролцогчид сургалтын дараах үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагатайгаа гэрээ байгууллаа.
Сургалтын дараа залуучууд ажлын байрны дадлагаа хийснээр ажил мэргэжлийн чиг баримжаа, туршлага олж авах мэргэших боломж бүрдүүлж байгаа нэг хэлбэр бөгөөд цаашлаад байнгын ажлын байраар хангагдах, ажилд зуучлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Дээш