Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хоёр талт хамтын ажиллагаа болон цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Сайд А.Ариунзаяа Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирсэний дараа тус улсад төлсөн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх мөн олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах зэрэг бусад олон чиглэлээр тус улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хэрэгцээ байгаа талаар мэдээлэл хийсэн юм.
Элчин сайдаар томилогдоод байгаа Ө.Батбаяр нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хоёр талын хөгжүүлж байгаа хамтын ажиллагааг цаашид илүү өргөжүүлэх чиглэлээр ажиллах болно гэдгээ илэрхийллээ.