Сэлэнгэ аймаг "Ажил мэргэжлийн төв"-тэй боллоо
uploaded pictureuploaded picture
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 14 аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулж, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн "Ажил мэргэжлийн төв"-ийг байгууллаа. Тус төвийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 15-нд зохион байгуулав.
Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс болон Гэр бүл, хүүхэл, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд оролцлоо. Энэ ажлын хүрээнд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэгдсэн нэг стандарт бүхий үйлчилгээний танхим, сургалтын өрөө, ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, ХБИ-д хүртээмжтэй байх зорилгоор ариун цэврийн өрөө, зам талбайг засварлаж оффисын тавилга хэрэгслээр хангасан юм.

Дээш