Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестэй хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгууллаа


Тус компани манай яамтай “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д оролцох монгол оюутнуудад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажилладаг.
А.Ариунзаяа сайд шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн асуудлаар Оюу Толгой компанийн холбогдох албаныханд сургалт зохион байгуулах боломжтой талаар саналаа илэрхийллээ. Мөн өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ныг "Хүний нөөцийн ажилтны өдөр" болгон Монгол Улсад албан ёсоор тэмдэглэдэг болсныг дуулгаад баяр хүргэв.