Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Амгалан” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 10 гаруй мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулж байна





Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Амгалан МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор номын санг баяжуулах, шаардлагатай зөөврийн компьютер нийлүүлэх, багш нарыг чадавхжуулах, зөөлөн ур чадварын агуулгыг боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ үеэр ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, МСҮТ-ийн захирал, хошууч Х.Батбаяр, 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан нар байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулав.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд тус МСҮТ-ийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, борлуулах боломжийг нэмэгдүүлэх болон хувь хүний хөгжил, нийгмийн халамж, тэтгэмж зэрэг асуудлаар харилцан санал солилцов.