Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээр байгууллаа
Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд энэ сарын 24-нд хэлэлцээрийн ширээнд суусан. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт хэлэлцээр байгуулсан талаар хэлэлцээрт Засгийн газрын бүрэлдэхүүнийг ахалсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Хэлэлцээрт тусгасан асуудлын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулсан юм.