Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр үнэ төлбөргүй сурах тэтгэлэгт хөтөлбөрт Б.Гүнжинлхам тэнцэж батламжаа гардаж авлаа
uploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр,нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ны дэргэдэх МЭТ агентлагтай хамтран Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар тэтгэлэгт хөтөлбөр зарласан.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 34 оролцогч бүртгүүлэн, 3 шатны сонгон шалгаруулалтанд өрсөлдөн Батмөнх овогтой Гүнжинлхам шалгарсан.
Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Б.Гүнжинлхамд батламж гардуулж баяр хүргэв. Энэ үеэр сайд А.Ариунзаяа “Сурсан мэдсэн бүхнээ эх орныхоо эрүүл мэндийн салбарт зориулж, түгээн дэлгэрүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Мөн бидэнтэй хамтран, дэмжлэг үзүүлж ажилласан МЭТ агентлагийн хамт олонд талархаж, ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.
Дээрх тэтгэлэгт хөтөлбөр нь монгол залуусыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн сурч боловсрох боломжоор хангах, цаашилбал салбарын хүний нөөцийг чадвахжуулах зорилготой төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ.
Дээш