Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэхтэй холбоотой сургалт зохион байгууллаа


Төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн шаталсан сургалтыг зохион байгуулж, нийтдээ 45 сургагч багш бэлтгэн, 19 удаагийн сургалтаар 1801 албан хаагчийг хамруулаад байна.
Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгаа энэхүү сургалтыг 2019 онд зохион байгуулж 50 албан хаагчийг хамруулсан бол энэ удаагийн сургалтад Эрүүгийн мөрдөгч, Хүүхдийн байцаагч, Прокурор нийт 60 албан хаагчийг хамрууллаа.