Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын Залуучууд солилцооны хөтөлбөрийг 9 дүгээр сарын 3, 4 болон 17-ны өдрүүдэд анх удаа цахимаар амжилттай зохион байгууллаа




Энэ удаагийн солилцооны хөтөлбөрийн ерөнхий сэдэв нь “Ковид цар тахлын дараах амьдрал болон Ирээдүйн ажил мэргэжил” байсан. Оролцогчид ерөнхий сэдвийн хүрээнд хоёр орны түүх, соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм, эдийн засаг, улс төр, бүтээн байгуулалт хөгжлийн олон талын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцож, монгол-солонгос залуучууд холимог багт хуваагдан хоёр долоо хоногийн турш цахимаар холбогдон ерөнхий сэдвийн хүрээнд илтгэл, багийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Цаашлаад, монгол, солонгосын залуучуудын төлөөлөл болсон оролцогчид маань найзалж, нөхөрлөх боломжийг нээж өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хаалтын арга хэмжээний үеэр оролцогчдод талархлын батламж, гарын бэлгээ гардуулж, залуусыг санаачлагч, бүтээлч, манлайлагч байж, улс орныхоо хөгжил, дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.