Насжилтын талаарх Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээний сайн дурын судалгааг зохион байгуулна
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээний сайн дурын судалгааг 2021 оны 9-10 дугаар сард үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2002 онд зохион байгуулагдсан Насжилтын талаарх дэлхийн хэмжээний хоёр дахь чуулга уулзалтаас гарсан бөгөөд дэлхийн хүн ам, насжилтын талаарх удирдамж бичиг юм. Уг баримт бичиг нь “Ахмад настан ба хөгжил”, “Ахмад настны эрүүл мэнд, сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх”, “Ахмад настанд ээлтэй орчин бий болгох” гэсэн 3 гол тэргүүлэх чиглэлээс бүрддэг.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нийгмийн Хөгжлийн Комиссын 61 дэх хуралдаанаар энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд дэлхийн хэмжээний 4 дэх хяналт-шинжилгээ, үнэлгээг 2023 онд хийх болсонтой холбоотой хийгдэж байна.
Насжилтын талаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний сайн дурын үндэсний судалгааны ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл цуглуулах салбар дундын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, судалгааны асуулгад үндэсний хэмжээнд хариулт өгөх асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хэсэгт ХНХЯ, ЭМЯ, БШУЯ, БХБЯ болон харъяа байгууллагууд, Үндэсний статитистикийн хороо, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцон ажиллаж байна.