Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн Төслийн Удирдах Хорооны анхны хурлыг өнөөдөр зохион байгууллаа



Энэхүү төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт туршилтын журмаар хэрэгжүүлэх ба зорилтот бүлгийн иргэдийн ядуурлаас гаргах зорилго бүхий “Төгсөлтийн аргачлал”-д тулгуурлан төрийн бус байгууллагын оролцоотойгоор 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх талаар Төслийн зохицуулагч Ц.Болормаа танилцуулав. Төслийг ХНХЯ, ХХҮЕГ, хэлтсүүд, Нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ, Төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран хэрэгжүүлнэ.
Түүнчлэн, уг төслийн хүрээнд өрхийн мэдээллийн нэдсэн сангийн мэдээллийг шинэчлэх, нийгмийн халамжийн цахимжуулалтыг үргэлжлүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан Төслийн Удирдах Хороо нь уг төслийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн 2021 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлэцэж батлав.