“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 1211 ЗАЛУУС ДАДЛАГАД ГАРАХАД БЭЛЭН БОЛЛОО
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
ОРОЛЦОО төслийн эхний 4 ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдаж 1211 залуу 14 хоногийн сургалтаа дүүргээд төслийн дараагийн шат болох 14 хоногийн ажлын байран дахь дадлагаа эхлүүлэх гэж байна.
Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах, зорилгоор хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явуулсан тус сургалтад хамрагдсан залуучууд сэтгэл өндөр буцлаа. Сургалтын үеэр хөдөлмөрийн яармаг зохион байгуулж, ажил олгогчид хотхонууд дээр очин ажлын байран дахь дадлага хийх гэрээг 641 оролцогчидтой байгуулсан юм.
Тэд сургалтаар ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлэх, зорилгоо тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх, хөдөлмөр эрхлэх чадвар, чиг баримжаа олж авсан юм. Мөн эх оронч үзэл санаа, эрүүл зөв амьдралын хэв маяг, төлөвшил, гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар суралцлаа.
Сургалтын хүрээнд олон төрлийн багийн ажиллагаа, соёл, спортын арга хэмжээ, үйлдвэртэй танилцах аялалд оролцов.
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулагдаж байгаа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 оролцогчдоос шилдэг 300 оролцогчийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хүлээн авч уулзсан билээ.
Дээш