Нийтлэлийн уралдааны ялагчдад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шагнал гардууллаа
Мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан залууст мэргэжил олгох, ур чадвар эзэмшүүлэх, улмаар хөдөлмөрийн зэх зээлд өрсөлдөхүйц ур чадвартай, мэргэжилтэй ажилтан болох боломжийг сурталчлан таниулах үүднээс эцэг эх, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн шинэлэг санаа дэвшүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох нийтлэлийн уралдааны ялагчдад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шагнал гардуулав.
News.mn сайтын сэтгүүлч Э.Ариунаа “Эрэлттэй мэргэжлийн эзэд” сурвалжилгаар 1-р байр
Өглөөний сонины сэтгүүлч А.Сүглэгмаа “Хөгжлийг хөсөг тэрэг гэж үзвэл хөдөлгөгч хүч, эрэг шураг нь инженер техникийн ажилчид байдаг” сурвалжилгаар 2-р байр
https://news.zindaa.mn/3ug5 сайт болон Өглөөний сонины 2021.09.08-ны дугаараас унших боломжтой
Business.mn сайт, Сэтгүүлийн редактор Г.Даваадорж, сэтгүүлч Б.Мишээл “Ажил хийх нь амь зуухын нэр биш, мөрөөдөлдөө хүрэх арга хэрэгсэл” ярилцлагаар 3-р байрт
https://business.mn/.../ajil-hiih-n-am-zuuhyn-ner.../... болон сэтгүүлийн дугаараас унших боломжтой
Ulsturch.mn сайтын сэтгүүлч З.Батхуяг “Ажилгүйдэл, ядуурлыг арилгах алтан боломж” нийтлэлээр тусгай байрт шалгарлаа.
Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд бид богино хугацаанд ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа. Үүний хүрээнд МСҮТ, Политехникийн коллежийн сургалт, орчин нөхцөл, багшийн ур чадвар, дадлагын баазыг байгуулах, сайжруулах зэргээр ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тухайлбал өнгөрсөн сард АХБ-ны санхүүжилтээр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Чадамжийн төвийг байгуулсан.
Налайхын Политехникийн коллежийг түшиглэн "Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв", Баянчандмань политехник коллежийн дэргэд хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх чадамжийн төв мөн Барилгын политехник коллежид чадамжийн төв байгуулсан юм. Ингэснээр суралцагчид онол практик хослуулан сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр суралцах боломж бүрдлээ.