Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалт шинэчлэгдлээ
“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ /протез,ортопед/-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийг баримтлан олгож болно. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.
2013-2020 онд инфляци дунджаар 6.0 хувиар өсч, үнийн тогтвортой байдал 2013 оноос хойш жил бүр тодорхой хувь, хэмжээгээр өөрчлөгдсөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгааг хийж, жишиг үнийг нэмэгдүүлэв. Шинэчлэгдсэн жишиг үнийн мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.