НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 09 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА



БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын талаар сэтгүүлзүйн бүтээл нийтлэхдээ Халамжаас хөдөлмөрт гэсэн санаа дэвшүүлсэн байх.
• Бүтээлд сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх.
• МСҮТ, ПК-ийн талаарх мэдээ, мэдээлэл, тоо баримт нь тэнцвэртэй, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан байх
• Бүтээл нь ярилцлага, нийтлэл, сурвалжилга зэрэг сэтгүүлзүйн аль ч төрөл байж болно.
• Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь бүтээлээ өөрийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн талбараар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. (уралдааны хугацаанд)
• Бүтээлийн буланг “Халамжаас хөдөлмөрт” гэж онцлох.
Бүтээл хүлээн авах
• Вэб сайтад нийтэлсэн бол бүтээлийг ХНХЯ-нд хаяглан линкийн хамт info@mlsp.gov.mn хаягаар илгээх.
• Сонин, сэтгүүлд нийтэлсэн бол тус дугаарыг ХНХЯ-нд хаяглан илгээх.
• Овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг заавал хавсаргах.
• Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 51-266235 дугаарт хандаарай.
• Оролцогч бүтээлээ ХНХЯ-нд хаяглан info@mlsp.gov.mn цахим хаяг болон биечлэн ирүүлэх бөгөөд овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.
• Сонин, сэтгүүлд хэвлэгдсэн бол нийтэлсэн сонины дугаар, веб сайтад нийтлэгдсэн бол линкийг хавсаргана.
• БҮТЭЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:
2021.08.24-09.09
• БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ХУГАЦАА:
2021.09.14
ШАГНАЛЫН САН:
• 1 дүгээр байр, 500 мянган төгрөг
• 2 дугаар байр, 400 мянган төгрөг
• 3 дугаар байр, 300 мянган төгрөг
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг