“Жендэрийн эрх тэгш байдал ба суралцагчдын санаачилга” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлвэрлэлийн төв (МСҮТ), Политехник коллежийн 40 мянга орчим суралцагчдын дунд “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА СУРАЛЦАГЧДЫН САНААЧИЛГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зарлан амжилттай зохион байгууллаа.
Хурлын зорилго нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх суралцагчдын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тэдний нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, МСҮТ, Политехник коллежийн мэргэжил сонголт, элсэлт, сурах орчин, төгсөлтийн дараах хөдөлмөр эрхлэлт зэрэг хүрээнд жендэрийн дүн шинжилгээ хийх замаар нийгэм дэх суурь асуудлуудыг суралцагчид өөрсдөө судлан танилцуулах, тэднээр дамжуулан нийгэмд эерэг, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх явдал юм.
Эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар болон орон нутгийн 27 сургуулийн 55 илтгэл ирснээс Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс, Хөвсгөл аймгууд, Улаанбаатар хотын Үйлдвэрлэл- урлалын ПК, Монгол-Солонгосын ПК, Хүнс,Технологийн ПК, Барилгын ПК, Техник технологийн дээд сургууль, Шинэ иргэншил ДС-ийн дэргэдэх МСҮТ, Их Засаг их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн суралцагчдын илтгэл 3-р шатанд шалгарлаа.
Шагналт байранд:
• “Суралцагчдын суралцах үйл ажиллагаанд хүйсийн тэгш бус байдал нөлөөлөх нь” илтгэлээр Төв аймгийн Баянчандмань суман дахь МСҮТ-ийн суралцагч О.Оргилболд 1-р байр,
• “Мэргэжлийн боловсролын байгууллагын бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл, шийдвэрлэх арга зам” илтгэлээр “Шинэ Иргэншил” дээд сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн суралцагч Л.Энхзул, 2-р байр,
• Мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдын жендэрийн тухай ойлголт, түүний нөлөөлөл” илтгэлээр Техник технологийн ПТК-ийн суралцагч Ө.Батгэрэл 3-р байр
• “Ховд аймаг дахь мэргэжлийн боловсрол сургуулийн түншлэгч байгууллагуудын жендэрийн тэгш байдал зөрчигдсөн салбарыг тодорхойлж судлах нь” илтгэлээр "Ховд хөгжил" ПК-ийн суралцагч Ж.Зул 3-р байрт тус тус шалгарлаа.
3-р шатанд шалгарсан шилдэг 20 илтгэлийг эмхтгэн хэвлэж, олон нийтийн хүртээл болгов.