ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЦАХИМ БОДЛОГЫН ЗАГВАР БАТАЛЛАА
Салбарын хэмжээнд мэдээллийн урсгалыг тодорхойлж, дэд өгөгдлийн сангуудаа хуулийн дагуу хөгжүүлэх төлөвлөлт, хөгжүүлэлт орхигдсон агентлаг төвүүдээ тодорхойлох, иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх хэрэгцээг тодорхойлох зэрэг том зураглал бүхий цахимжуулалтын загварчлал бэлэн боллоо.
- 2022 онд бид суурь дэд өгөгдлийн сангуудаа бүрэн байгуулж дуусна.
- 2023 онд салбарын хэмжээнд бүх үйлчилгээ цахимжина.
Төр хүнд сурталгүй, авилгагүй, түргэн шуурхай, нээлттэй байх гарц бол цахимжилт юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Цахим бодлогын загварын хэрэгжилтийг цахим бодлого хариуцсан зөвлөх Г.Мөнхгэрэл, ХНХЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс хариуцан ажиллаж байна.