Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурал боллоо


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны ээлжит хурлаар Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны тайлан, мэдээлэл, Ажилтанд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох зөвлөмжийн төсөл, Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах санал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх сургалтын байгууллагуудын талаар хэлэлцэв. Эдгээр мэдээллүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, Үндэсний хорооны гишүүд асуудал тус бүрт санал, зөвлөмжөө тусган холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар тогтов.