“Уул уурхай дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 176 дугаар конвенцийн хэрэгжилт”-ийг хэлэлцэх зөвлөгөөн боллоо

uploaded pictureОлон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Уул уурхай дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцийн хэрэгжилт”-ийг хэлэлцэх зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, уул уурхайн ассоциациас санаачлан хамтран зохион байгуулав.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн тасралтгүй хэрэгжүүлснээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, ажилтнуудад аюулгүй ажиллах, хандлага соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх,  тохиолдлыг бууруулах, удирдлагын тогтолцоо, хяналт, мэдээлэл, статистикийг нээлттэй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг бүх шатанд оновчтой болгох, ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд тодорхой хувь нэмрээ үзүүлсэн гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болж, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 155 дугаар конвенц”, “Уул уурхай дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 176 дугаар конвенц”, “Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 167 дугаар конвенц”-д нэгдэн орсон.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Уул уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 176 дугаар конвенц”-д 2015 онд нэгдэн орсноор уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, хэм хэмжээг тогтоож төр, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах үүрэг хүлээсэн байдаг.

Иймд  салбарын түвшинд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандарт, конвенцийн хэрэгжилтийг хангаж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажиллагсдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, ажил олгогч, ажилтнуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр төрийн болон ТББ, ажилтан, ажил олгогчийн төлөөллийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг уриалж байна.

Дээш