Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл
Санхүүжүүлэгч: | ·
Холбооны Бүгд Найрамдах
Герман Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (BMZ) ·
Австрали улсын Гадаад Хэрэг,
Худалдааны Яам (DFAT) ·
Бүгд Найрамдах Солонгос Улсын
Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA) |
Төслийг хэрэгжүүлэгч байгууллага: | Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) |
Төсөл хэрэгжих санамж бичиг дээр гарын үсэг зурсан өдөр: | 2019.06.18 |
Төсөл хэрэгжих хугацаа: | 2019.03 – 2022.02 |
Төсөл хэрэгжүүлэх зорилтод газар
нутаг: | Дараах 7 МБСБ-ууд төслийн түншлэгч сургалтын
байгууллагууд ба дараах мэргэжлийн хүрээнд төрөлжин хөгжиж байна: · Улаанбаатар хот дахь Барилгын Политехник Коллеж –
Барилга болон Сантехник, халаалт, агааржуулалт · Улаанбаатар хот дахь Монгол-Солонгосын Политехник
Коллеж – Хөнгөн үйлдвэрийн механик болон автомашины мехатроник · Дархан-Уул аймаг дахь Уул Уурхай Эрчим Хүчний
Политехник Коллеж – Цахилгаан болон мехатроник · Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж - Гагнуур · Дорнод аймаг дахь Политехник Коллеж – Үйлдвэрийн
механик болон Хүнд машин механизмын механик · Завхан аймаг дахь Политехник Коллеж – Барилгын мужаан · Улаанбаатар хот дахь Техник Технологийн Политехник
Коллеж – Барилгын мужаан |
Хамтрагч байгууллага/оролцогч талууд:
| Төслийг Монгол Улсын Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэхээс гадна уялдаа холбоо бүхий
бусад яамд, МБС-ын үндэсний зөвлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус
байгууллагууд болон хувийн хэвшил, ажил олгогч нартай хамтран хэрэгжүүлж
байна. |
Тэргүүлэх зорилт: | · Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн
мэдлэг, ур чадварыг чанарын хувьд сайжруулах · МБС-ын хэрэгцээнд нийцүүлж, чадамжийн
төвийн санхүүжилтийн нөхцөлийг сайжруулах · Чадамжийн төвүүдийг тогтвортой хөгжүүлэх,
үйл ажиллагааг дэмжиж гүйцэтгэлийг сайжруулах |
Төслийн
зорилго: | Мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын
тогтолцоог боловсронгуй болгох, “чадамжийн төв”-ийг хөгжүүлэх замаар барилга,
цахилгаан, механикийн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын
чанарыг сайжруулахад оршино. |
Үйл ажиллагаа: | ТСТМБС төсөл нь Монгол улсын Улаанбаатар хот, Төв, Баруун, Зүүн болон
Говийн бүсүүдэд нийт 7 Чадамжийн төвийг тогтвортой хөгжүүлэх болон МБС-ын
багшийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог төгөлдөржүүлэхэд
Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамыг дэмжин ажиллаж байна. |
Хүрэх үр дүн: | МБС-ЫН БАГШИЙН ХӨГЖИЛ: ТСТМБС төсөл нь МБСБ-ын багш нарыг системтэйгээр мэргэшүүлэх, шинээр
бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд зөвлөгөө
өгч хамтран ажиллаж байна. МБС-ын багш нарыг анхлан бэлтгэх тогтолцоог
хөгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. МБС-ын салбарт
багшилж буй багш нарын мэргэжлийн болон заах аргазүйн ур чадварыг үнэлж,
дадлагад чиглэсэн сургалтын багц хөтөлбөрүүдийг 7 мэргэжлийн хүрээнд аж ахуйн
нэгжийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж байна. МБС-ын салбарыг багшлах
боловсон хүчнээр тасралтгүй хангах замаар мэргэжлийн боловсрол, сургалтын
чанарт эергээр нөлөөлөх болно. ЧАДАМЖИЙН ТӨВ: Олон улсын стандартад
нийцсэн, аж үйлдвэрийн салбарын хэрэгцээнд тулгуурласан МБС-ыг хангах үүднээс
7 МБСБ-ыг Чадамжийн төв болгон хөгжүүлнэ. Чадамжийн төвийн үйл ажиллагааг
хэрэгжүүлэхийн тулд байгууллагын чадавхыг системтэйгээр хөгжүүлэхэд дэмжлэг
үзүүлж, дижитал шийдэлтэй чанарын баталгаажуулалтын үр дүнтэй механизмыг
нэвтрүүлэхэд ТСТМБС төслийн зүгээс дэмжин ажиллаж байна. Мөн, хэрэгцээнд
суурилсан МБС-ын төсвийн хуваарилалт, нөөцийн үр ашигтай, үр дүнтэй
зарцуулалтын талаар оролцогч талуудыг чадавхжуулна. Чадамжийн төв нь өндөр
чанартай МБС-ыг олгохоос гадна, МБС-ын багш нарыг сургах, аж ахуйн нэгжүүдийн
захиалгат сургалтыг зохион байгуулах, богино хугацааны сургалтаар ажилгүй
иргэдэд хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, түүнчлэн ур чадварын үнэлгээ хийж,
түвшин тогтоох болон Дэлхийн Ур Чадварын Тэмцээний оролцогчдыг бэлтгэх зэрэг
олон талт үйл ажиллагаатай байна. Төслийн хүрээнд дараах 7 МБСБ-ыг
үйлдвэрлэлийн механик, гагнуур, цахилгаан электроник, автомашины мехатроник,
мужаан болон барилгын мэргэжлийн чиглэлээр төрөлжин хөгжиж, тухайн мэргэжлийн
инновацын төв, Монголын МБС-ын тогтолцоонд шинийг эрэлхийлэгч, мэдлэг чадвар
түгээн дэлгэрүүлэх үүргийг гүйцэтгэх Чадамжийн төв болон хөгжихөд дэмжин
ажиллаж байна. Төслийн дэмжиж буй 7 МБСБ нь: Барилгын ПК, Техник Технологийн
ПК, Монгол-Солонгосын ПК, Дархан-Уул аймаг дахь Уул Уурхай Эрчим Хүчний ПК,
Завхан аймаг дахь Политехник Коллеж, Дорнод аймаг дахь Политехник Коллеж,
Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж юм. Төслийн олон улсын зөвлөхүүд
чадамжийн төвүүдэд байрлан ажиллаж, мэргэжлийн багш нарыг сурган
дадлагажуулж, сургуулийн удирдлагуудад зөвлөгөө өгөн хамтран ажиллаж байна. ЭРХЗҮЙН ОРЧИН БА ЧАДАМЖИЙН ТӨВИЙН САНХҮҮЖИЛТ: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай
холбоотой дагалдах журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, МБС-ын тухай хуулийн
шинэчилсэн найруулга, журмын төслүүдэд чадамжийн төвүүдийн эрхзүйн орчныг бүрдүүлэх,
МБС-ын тогтолцоонд тогтвортой байр суурьтай болгох болон санхүүжилтийн
зарцуулалтыг үр дүнтэй болгоход төслийн зүгээс санал өгсөн. МБС-ын чанарыг
байнга сайжруулах үүднээс сургалтын бодит өртгийг тооцоолох, чадамжийн төвийн
санхүүжилтийн механизмыг бий болгох болон үйл ажиллагаанаас орлого олох,
зарцуулах журмыг боловсруулахад ХНХЯ болон чадамжийн төвүүдтэй хамтран
ажиллаж ажилтнуудыг чадавхжуулахад дэмжин ажиллаж байна. ДИЖИТАЛЧЛАЛ: Мэргэжлийн боловсрол,
сургалтын салбар дахь мэдээ мэдээллийг ил тод байлгах, дата өгөгдлийг үр
дүнтэй ашиглах хүрээнд МБС-ын салбарын удирдлагын нэгдсэн системийг
хөгжүүлэхийг дэмжин ажиллаж байна. (www.Mergejil.mn). Цар тахлын үед үүссэн нөхцөл байдалд үндэслэн, МБС-ын Үнэлгээ Мэдээлэл
аргазүйн төвийг үндэсний хэмжээний МБС-ын цахим сургалтын платформыг бий
болгох, цахим сургалтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгуулахад нь
дэмжин ажиллаж байна. |