Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал-2021” хөтөлбөрийн оролцогчдыг хүлээн авч уулзав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ санаачлан хэрэгжүүлдэг ардчилсан боловсролыг түгээх зорилготой ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэй ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ-2021 хөтөлбөрийн Танилцах аялалын хүндэт зочноор уригдан хөтөлбөрийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ хөтөлбөрийг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд улс төр, нийгмийн салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, манлайллын ур чадварыг нь дэмжих зорилготой юм байна.
Танилцах аяллын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн ажил, салбарын бодлогын талаар танилцуулж өөрийн туршлага, манлайллын түүхийг төрөл бүрийн салбарын залуу манлайлагч эмэгтэйчүүдэд хуваалцлаа.uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Дээш