"ЦАХИМ ТӨГСӨЛТ-ЦАХИМ АЖЛЫН БАЙР" ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
“ЦАХИМ ТӨГСӨЛТ-ЦАХИМ АЖЛЫН БАЙР” өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, "Эйч Ар клуб” ТББ-тай хамтран 2021 оны 06 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд CAREER EXPO платформ дээр зохион байгуулна.
Өдөрлөгийн зорилго нь их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил олгогч байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тус арга хэмжээ зохион байгуулагдах хугацаанд:
• Төгсөгчдийг цахим өдөрлөгт оролцуулах,бүртгэх
• Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага төгсөгчдийг мэргэжлийн дагуу сул чөлөөтэй ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэдээлэл хүргэх
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ,арга хэмжээ
• Цахимаар ажлын байранд зуучлах
• Ажил олгогчдын нээлттэй ажлын байрны мэдээллийг төгсөгчдөд цахимаар хүргэх
• Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд, мэргэжлийн сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажил горилогчдод ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох зөвлөгөө, мэдээлэл өгөх
• Төгсөгчид холбогдох цэсүүдэд хандан, анкет бөглөх, анхан шатны ярилцлагад орох
• Ажил олгогч нар ажил хайгч иргэдийн анкет мэдээлэлтэй танилцах, анхан шатны ажлын ярилцлага хийх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Ажил хайгч шинэ төгсөгч оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ХУГАЦАА: 2021.06.07-2021.06.08
Дээш