“Хөдөлмөрийн зах зээлийн туршилтын орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөрийн 2021 оны төсвийн хуваарь”-ийг хэлэлцэн батлав
Засгийн газар, ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны ээлжит 5 дугаар хуралдаан боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар цар тахлын үед хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөрөнгийг нэмэгдүүлэх асуудал, мөн Дэлхийн банкны санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн туршилтын орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөрийн 2021 оны төсвийн хуваарь”-ийг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тохируулгатай ажлын байр бий болох, хүртээмж нэмэгдэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй ажил олгогчийг дэмжих, нийгмийн түншлэлийг сайжруулах зэрэг ажлууд хийх юм.