МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас тус яамтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын түншлэгч байгууллагуудын хүрээнд цахим уулзалтыг өнөөдөр өдөр зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд, бусад илтгэгчид КОВИД-19 цар тахлын хямралын үр нөлөө мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үзүүлж буй нөлөөллийг үнэлсэн судалгааны дүн болон салбарын эрхзүйн орчны шинэчлэл, түүний хүрээнд хийгдэхээр төлөвлөж буй өөрчлөлтийн талаар товч танилцуулав.
Уулзалтад Европын холбоо, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, КОЙКА, ЖАЙКА, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Швейцарын зэрэг байгууллагууд, мэргэжлийн боловсрол асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл оролцож холбогдох чиглэлээр санал солилцон цаашид хамтран ажиллах чиглэл, төсөл хөтөлбөрүүдийг уялдуулах, судалгааны дүнг бодлого, стратегидаа тусгах асуудлуудыг хөндөв.
Уулзалтын төгсгөлд түншлэгч байгууллагууд салбарын болон боловсролын хуулиудад оруулж буй өөрчлөлт шинэчлэлтэй холбогдуулан ойрын хугацаанд хамтран ажиллах боломжит чиглэл, төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өглөө.uploaded pictureuploaded pictureuploaded picture

Дээш