Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын ирээдүй хойч үе хүүхэд, өсвөр үеийнхний сайн сайхны төлөө өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУ-ын гавьяат багш, "Манай гэр" асрамжийн төвийн захирал Н.Гаамаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захирал Б.Отгонбатад хүндэтгэл үзүүлж, Талархал гардуулав.
МУ-ын гавьяат багш Н.Гаамаа нь 1982 оноос-1998 он хүртэл багшаар, 1998 оноос хойш Манай гэр нийгэмлэг ТББ-г үүсгэн байгуулж, нийгмийн хамгааллын салбарт нийт 38 жилийг хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө, нийгмийн эмзэг болон эрсдэлтэй байгаа хүүхэд, гэр бүлийн төлөө, тэдний эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, хамгаалах ажлыг тууштай хийж ирсэн билээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат нь Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт 1995 оноос эхлэн арга зүйч, ахлах арга зүйч, 1999 оноос дэд захирал, 2021 оноос ерөнхий захирлаар ажиллаж байна.