Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулав
ХНХЯ-ны Залуучуудын зөвлөл өнөөдөр анхны хурлаа зохион байгуулж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Залуучуудын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж батламж гардуулав.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/62 тоот тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан. ХНХЯ-ны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, дэд даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Олзвой, нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Чулуунбат ажиллах юм.
Залуучуудын хөгжлийн зөвлөл нь байгууллагын залуучуудын оролцоог дэмжих, эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм.uploaded pictureuploaded picture

Дээш