ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА - Мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх сонгон шалгаруулж авна. Дотоодын зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сэтгүүл зүй, Маркетинг, Олон нийтийн харилцаа, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр их сургуулийн зэрэг цолтой байх;
  • Олон нийтийн харилцааны чиглэлээр ажилласан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх, донор байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагуудад ажилласан бол давуу тал болно;
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан туршлагатай;
  • Цахим хуудас болон олон нийтийн бусад мэдээллийн хэрэгсэлд зориулан мэдээ материал бэлтгэх, редакторлах өндөр ур чадвартай байх;
  • Adobe Creative Suite (Illustrator and InDesign) программ дээр ажиллах мэдлэг туршлагатай байх;
  • Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Монгол хэлний бичгийн өндөр ур чадвартай байх.

Дотоодын зөвлөхийн ажлын даалгаврыг хавсралт хэсгээс болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн https://mesp.mn/ цахим хуудаснаас авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө эсвэл  mesp@mlsp.gov.mn цахим хаягаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 TERMS OF REFERENCE - National consultant for supporting MESP in implementing the project’s communication plan
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: