А.Ариунзаяа: Нийгмийн халамжийн салбарыг цахимжуулж иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай төрийн үйлчилгээг хүргэхэд бүх шатны ажилчид хариуцлагатай хандах нь чухал
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцов. Тэрбээр “Нийгмийн халамжийн салбарыг цахимжуулж иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэхэд бүх шатны ажилчид, албан хаагчид хариуцлагатай хандаж халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хамтдаа хэрэгжүүлье” гэв. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж хүртэгч иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, чиглүүлэх, ур чадвар суулгах, богино хугацааны сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллээр иргэд олон нийтийг хангаж ажиллахыг онцлов.
Шуурхай зөвлөгөөнд ХНХЯ-ны Хөдөлмөр, эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. uploaded pictureУдирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын удирдлагууд оролцож, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл ажил үйлчилгээг эрчимжүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, салбарын хэмжээнд 11 ISO стандарт нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Стандарт нэвтрүүлэхтэй холбоотой бэлэн байдлыг хангах, иргэдэд үйл ажиллагаагаа таниулах, мэдээлэхэд онцгой анхаарах, салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад идэвхтэй хамруулах, хагас жилийн гүйцэтгэлийг тайлагнах, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгов.uploaded picture


Дээш