Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих хүрээнд зарлагдсан бичил төслүүдийг шалгаруулав

    БСШУСЯ, ХНХЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд  тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих, төрөл бүрийн аргыг туршин хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Бичил төсөл"-ийн уралдааныг  2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил төслийн уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд  зарлан шалгаруулав. Тус сонгон шалгаруулалтад  нийслэл болон хөдөө орон нутгийн төрийн болон төрийн бус 92 байгууллага  саналаа ирүүлсэн байна.  
    Сонгон шалгаруулалтыг БСШУСЯ, ХНХЯ болон “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн бүрэлдэхүүнтэй баг 3 үе шаттай хийж, дараах 3 байгууллагыг  шалгаруулж, төсөл тус бүрт 12 сая төгрөгний санхүүжилт олгохоор боллоо.

Үзүүлэлт

Шалгарсан байгууллагын нэрс

МУБИС-ийн харья 249-р цэцэрлэг

Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар дунд сургууль

"Сонсголгүйн боловсрол" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага

Бичил төслийн нэр

"Сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролд тэгш хамруулах"

"Хөгжлийн бэрхшээл-хөгжих саад биш"

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт оролцооны хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх"

Зорилтот газар

Нийслэлийн Баянгол дүүргийн 17-р хороо

Ховд аймгийн Жаргалант сум

Үндэсний хэмжээнд

Төслийн үр шимийг хүртэгч

Баянгол дүүрэгт амьдарч буй сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

Ховд аймгийн Жаргалант сумын 7-р дунд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй сурагчид

Сонсголын болон оюуны бэрхшээлтэй бүх хүүхэд

Хүлээгдэж буй үр дүн

  • Бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах жишиг загварболовсруулах
  • Сургалтын агуулга арга зүй боловсруулах
  • МУБИС-ийн СӨБС-ийн оюутнуудын дадлага ажлын хөтөлбөр, цахим хэрэглэгдэхүүн тус тус боловсруулна.

Хүүхдийн хөгжлийн төв байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дугуйланд хамрагдах боломжийг бүрдүүлэх сургуулийн загварыг бий болгоно.

  • Аутизмтай хүүхдэд зориулсан харилцааны үгсийн карт
  • Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зурагт үгсийн болон өгүүлбэрийн картын иж бүрдэлийг тус тус боловсруулна.

 

Дээш