Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвийн номын санд ном хандивлалаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureМонголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл хамтран Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвийн номын санд 500 орчим ном хандивлав.

Номыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, зөвлөлийн гүйцэтгэх захирал зохиолч, сэтгүүлч Б.Дэлгэрцэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга О.Цэнджав, Бодлого зохицуулалтын албаны дарга, яруу найрагч Н.Пүрэв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүлээлгэж өглөө.


Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан “Бид А.Ариунзаяа сайдын өөрийн сошиал хаягаар бичсэн ахмадын асрамжийн газрын номын талаарх постерийг хараад аян зохион байгуулж ном цуглуулж эхэлсэн. Номын аянд 21 байгууллага, хувь хүн оролцож ном бэлэглэсэн” гэв. 

Дээш