БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа
uploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-д Олон улсын тээвэр зууч, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй “Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав.
Д.Даваабаатар нь 16 жилийн өмнө анх Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол өнөөдөр тэрбээр БНСУ-ын тээвэр зуучийн болон худалдаа, үйлчилгээний хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж 40 орчим монгол, солонгос иргэдийг ажлын байраар хангаж байна.
Шагналыг цахимаар гардуулах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хоёр улсын хоорондох худалдаа үйлчилгээний салбарыг холбох илүү олон хүнийг ажилтай болгох, Монгол Улсаас БНСУ-руу гаргах экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлүүдээ холбож өгөх ажлаа илүү өргөжүүлэхийг онцолж, баяр хүргэсэн юм.
“Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатар байгууллагын үйл ажиллагаа, салбар, чиглэлүүд, хүний нөөц, цаашдын зорилго зорилтоо товч танилцуулж хилийн чанадад үйл ажиллагаа эрхэлж байгаа монгол байгууллагатайгаа нягт холбоотой ажиллаж байгаа ХНХҮТ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.
Дээш