“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” –ийн дэд хороод хуралдлаа
ХНХЯ, АХБ хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” хэрэгжүүлж байгаа бөгөөд дэд хороодын хурал өнөөдөр болов.
Тус хурал төсөл хэрэгжүүлж буй Архангай, Дундговь, Дорнод, Ховд, Хөвсгөл, Дархан-уул аймгийн төслийн Дэд хорооны дарга, гишүүд ХНХЯ-ны асуудал хариуцсан газар, хэлтсийн ажилтнууд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, зөвлөхүүд оролцлоо.
Хурлын үеэр ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир, Төслийн зохицуулагч З.Мөнхзул дээрх төслийн хүрээнд баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн талаар танилцуулав. Мөн Төслийн зохицуулагч З.Мөнхзул, Төслийн байгаль орчны зөвлөх Ч.Энхтуул “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилгын ажил эхлүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцуулж дэд хорооны гишүүдийн асуултад хариуллаа.