Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахыг дэмжиж, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг баталлаа
uploaded pictureУлсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа.
Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2021 онд 2 хувиар тус тус өсгөж ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус тус 9.5 хувь болсон.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2 хувиар буюу ажил олгогч болон даатгуулагчаас төлөх хувь тус тус 8.5 болж буурах бөгөөд энэ нь иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасах, ажлын байраа хадгалах, шинээр ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Дээрх хууль батлагдсанаар нийгмийн даатгалын санд улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөг нэмэгдэхээр урьдчилсан тооцоо гарсан байна.
Дээш