“Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн туслах ажилтан шалгаруулж авна
Ажлын байрны төрөл, хүний тоо
“Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн туслах ажилтан, 2 хүн (Олон нийттэй харилцах мэдээлэл, нөлөөлөл, сурталчилгаа хариуцсан ажилтан, сургалт хариуцсан ажилтан)
Ажиллах хугацаа
2021 оны 5-р сарын сүүлээс 2021 оны 12-р сарын сүүл хүртэл (Туршилтын хугацаа 3 сар. 2024 оны 12-р сар хүртэл гэрээг 1 жилээр сунгана)
Ажлын байранд тавигдах шаардлага
(1) Эх хэл нь монгол хэлтэй, Монгол Улсын иргэн
(2) Их сургууль төгссөн бакалавраас дээш зэрэгтэй
(3) Ажлын туршлага 2 жилээс дээш байх.
Мөн доорх нөхцөлийг хангасан бол давуу талтай
3-1: Сонин, хэвлэлийн байгууллагатай хэвлэл, мэдээлэл, нийтлэлийн агуулгын талаарх хэлэлцээр,
зөвлөлдөх уулзалт, зохицуулалт хийх чадвартай байх
3-2: Мэдээлэл, видео контент үйлдвэрлэгч байгууллагатай харилцаа холбоо, сүлжээтэй байх
3-3: Төрөл бүрийн байр суурьтай хүмүүстэй адил тэгш харилцах харилцааны чадвартай байх
3-4: Мэдээллийн технологийн өндөр чадвартай байх (вэбсайт хөгжүүлэх, видео / зураг засах,
программчлах гэх мэт)
(4) Хөгжлийн бэрхшээлтэй хүнд давуу эрх олгоно.
(5) Япон, англи хэл дээр мэргэжлийн түвшний агуулгатай тайлан унших, тайлбарлах, орчуулах, бичих
чадвартай (Япон хэлний түвшин N1 эсвэл англи хэл TOEFL iBL 55 оноо, IELTS 5.5 ба түүнээс дээш
хэлний мэдлэг) байх
(6) Microsoft Word, Excel, Power Point зэрэг программ дээр ажиллах чадвартай байх
(7) Ажилд хандах хандлага, ухамсар, хариуцлага өндөр, ажиллах эрч хүчтэй байх
(
								
								<div class=
Дээш