“Энх тайван, шударга ёсыг цогцлоох 16 дугаар Тогтвортой Хөгжлийн Зорилго” Олон улсын бага хуралд ХНХ-ын сайд А.Ариунзаяа илтгэгчээр оролцов.
uploaded pictureНҮБ-ын Эдийн засаг, нийгмийн харилцааны асуудал эрхэлсэн газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Итали Улсын Засгийн газартай хамтран 2021 оны 4-р сарын 28-30-ны өдрүүдэд “Энх тайван, шударга ёсыг цогцлоох 16 дугаар Тогтвортой Хөгжлийн Зорилго” Олон улсын бага хурлыг зохион байгуулав.
Уг Бага хурлаар КОВИД-19 цар тахлын 16 дугаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэнд үзүүлэх нөлөө, мөн 16 дугаар ТХЗ нь 2030 Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахад оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэв.
Түүнчлэн бага хурлын сүүлийн өдрийн “Энх тайван, шударга ёсыг цогцлоох 16 дугаар Тогтвортой Хөгжлийн Зорилго нь 2030 оны Хөтөлбөр (2030 Agenda)-ийг урагшлуулах тогтолцоо болох нь: Дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд авах шаардлагатай үндэсний болон олон улсын гол үйл ажиллагаа” 3.2 дахь Үндсэн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа илтгэгчээр оролцлоо.
Тэрбээр ирэх жилүүдэд Энх тайван, шударга ёсыг цогцлоох 16 дугаар Тогтвортой Хөгжлийн Зорилгын хэрэгжилтийн ахиц дэвшлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, цар тахлын тархалтыг зогсоох, 2030 Хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулахад 16 дугаар ТХЗ-ыг хөшүүрэг болгон ашиглах болон цахим засаглал эрх тэгш нийгмийг хөгжүүлэхэд үзүүлэх үр нөлөөний талаар илтгэв.
Дээш