УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Баянгол дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвд ажиллалаа
Тус төв ажил хайгч 15-34 насны залуусыг ажилд зуучлах, залуус хоорондын хамтын ажиллагааг дэмжих, ажил олгогчтой шуурхай ярилцлагад орох зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талын үйл ажиллагаа явуулдаг.
Аймаг дүүргүүдэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чадамжийн төвийг байгуулсан бөгөөд 2021 онд 5 аймаг 4 дүүрэгт тус төвийг байгуулахаар ажиллаж байна.
Энэ үеэр тус төвийнхөн ажлын туршлага эзэмшүүлэх Интерншип туршилтын хөтөлбөр болоод бусад үйл ажиллагааны талаар танилцуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд гишүүдийг яамны түвшинд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавьж гишүүд ч дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажил хайж буй залуусын сул болон давуу талыг нь тодорхойлж сул талыг хэрхэн нөхөх, цаашид яах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, старт ап компаниудад бизнес төлөвлөгөөгөө зөв гаргах тал дээр тусалж, дэмжихэд анхаарвал илүү олон залуусыг ажилтай болгох боломжтой талаар зөвлөв. Мөн залууст мэдээлэл, зөвлөгөө, илтгэл өгөх тал дээр нээлттэй дэмжиж ажиллана гэдгээ онцолж ажилтай болгох боломжийг хэрхэн бий болгох талаар хамтарч, дэмжиж ажиллана гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуусыг ажилтай болгох тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн цахим үйл ажиллагаанд өөрийн зүгээс тусламж үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
Дээш