Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүүхдийн тусламжийн утас 108 дуудлагын төвд шинээр нэвтрүүлж буй системийн ашиглалттай танилцав
Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төвийн системийг шинэчилсэн бөгөөд хүүхдээс ирсэн дуудлага бүрийг алдахгүй хүлээн авах, давхар дуудлага орж ирэхэд эргээд холбогдох, мэдээллийн сан бий болох зэрэг давуу тал бий болох юм. Мөн чатботоор холбогдож мэргэжлийн сэтгэлзүйчээс мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дуудлага, чатботоор хариу өгөх операторын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах орчныг таатай болгох, хүүхдээс ирсэн дуудлагад хариу холбогдох мэдээлэл авах зэрэг эргэх холбоотой ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Удахгүй 108 аппликэйшн нэвтрүүлэх бөгөөд шууд гар утаснаасаа зөвлөгөө мэдээлэл авах, хүчирхийллийг мэдээллэх зэрэг үйлчилгээ, мэдээллийг илүү сайжруулахаар ажиллаж байна.
Мэдээллийн сантай болсноор аль аймаг, дүүргээс хүчирхийллийн дуудлага илүү ирдэг, ирсэн дуудлагын хэчнээн хувийг ямар дуудлага мэдээлэл эзэлж буй, шалтгаан нөхцөл юу болох, чатботоор ямар төрлийн сэтгэлзүйн зөвлөгөө авч буй зэрэг дата мэдээллийн баазтай болох юм.