Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр хувийн хэвшил хамтран ажиллаж байна
Зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр тус үйлчилгээг үзүүлдэг байсныг болиулж, НӨАТ олгодог ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо нь тус ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр байгууллагын төлөөллүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзаж санал бодлоо солилцлоо.
Мөн Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа.
Тус ажлыг төрийн болон хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, ЖиЭс1Монгол ТББ, Төрийн банк, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо зэрэг байгууллагууддаа дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Дээш