“Ази, Номхон Далайн бүсийн орнуудад Төгсөлтийн аргачлалыг нэвтрүүлэх нь” салбар хуралдаан болов
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Азийн хөгжлийн банкнаас 2021 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан “Ази, Номхон Далайн бүсийн орнуудад Төгсөлтийн аргачлалыг нэвтрүүлэх нь” салбар хуралдаанд зочин илтгэгчээр оролцлоо.
Хуралдааны үндсэн зорилго нь зорилтот буюу амьжиргааны түвшин доогуур өрхүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн халамжийн тэтгэмжийн суурийг ашиглан ядуурлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, ядуурлын олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өрхийн гишүүд, иргэдийн хувьд нийгмийн амьдралд оролцох хүрээ тэлэх, өрхийн орлого нэмэгдэх, гэр бүлийн харьцаа тогтвортой болох зэрэг эерэг нөлөө гарах юм.
Сайд А.Ариунзаяа уг салбар хуралдаанд хэлсэн үгэндээ нийгмийн хамгаалал, халамжийн бодлогын хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль эрхзүйн шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлэв.
Дээш