“Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн уулзалт боллоо
Европын холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслийн асуудлаарх уулзалт боллоо.
Уг төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкевич, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хуралд оролцох үеэр сайд А.Ариунзаяа энэхүү төслийг хамтран амжилттай хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Хурлын үеэр оролцогчид төслийн хэрэгжилтийг хэрхэн зохицуулалтаар хангах талаар санал бодлоо солилцож, Удирдах хороог нэн даруй байгуулж, хуралдуудахаар тохирлоо.
Дээш