ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.Үүнд:

-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтан

-Худалдан авалтын ажилтан

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөөнд, эсхүл mesp@mlsp.gov.mn цахим хаягаар англи хэл дээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

- Анкет /CV/

- Дипломын хуулбар

- Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/

- Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Terms of reference for employment service officer (ESO)
2 Terms of reference for procurement officer (PO)
Дээш