ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр

АХБ-ны зээл L3086-МОN “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сервер нийлүүлэх GD-05/17

 

- Монгол Улсын Засгийн Газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сервер нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос сервер нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь “Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс  нэмэлт мэдээлэл авч, 9:00 – 12:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол агаараар илгээх бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Хүлээн авагчийн дансны дугаар: 100900017034

Хүлээн авагч: ХТНХ Төслийн нэмэлт санхүүжилт

 

- Тендерийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 29,500,000 төгрөгтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг  2017 оны 10 дугаар сарын 11-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.

- Тендерүүдийг харьцуулахдаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.

 

Хүнс тэжээл нийгмийн халамжийн-нэмэлт санхүүжилт төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Сүхбаатар дүүрэг, 11-р хороо

Ногоон нуурын гудамж - 25

“Pro One” оффис, 1304 тоот

+976-11-323473

Дээш