Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг өчигдөр буюу 2 дугаар сарын 18-наас олгож эхэллээ
Нийгмийн халамжийн үйлчилгээний 2 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-наас иргэдийн www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн. Харин өчигдөр буюу 2 дугаар сарын 18-наас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож байна. Иргэн Та гэртээ байж цахим банкыг сонгоорой.