Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл хуралдав
  • Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2020 оны тайлан, 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 2 дахь удаагаа зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-үүдэд хурлын үеэр шагнал гардуулав.

Энэхүү арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох томоохон ач холбогдолтой бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой, салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал учир ямар ч бодлого, төлөвлөлтийн гадна үлдээх учиргүй.

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2020 оны шилдгүүдэд шагнал гардууллаа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДГҮҮД:

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг дэд зөвлөл: Боловсрол, шинжлэх ухааны яамны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөл: Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага: Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургууль

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага: Орхон аймгийн “Ачит” эмнэлэг

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага: “АПУ” хувьцаат компани

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн  болон төсөвт, орон нутгийн байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй оны хүртээмжтэй хэвлэл мэдээллийн байгууллага: Гэр бүлийн радио-FМ104.5

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн: Монголын хөгжлийн бэрхшээлтэй байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө манлайлагч төрийн бус байгууллага: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо тодорлоо.

Дээш