Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хурал зохион байгуулагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хурлаар 2020 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон ажлын байранд Ковид-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулж, 2021 онд үндэсний хорооноос хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, судалгааны чиглэлээр зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, батлав.

Хурлын үер Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажил мэргэжлийн стандартын төслийн талаар мэдээлэл өглөө.

Энэхүү стандарт батлагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдлын болон хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжлийн ажлын байрны тодорхойлолт боловсруулах, ажлын чиг үүрэг, ажилбарын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах, мэргэжил ур чадварын түвшинг тогтоох, шалгуур үзүүлэлт боловсруулах болон мэргэшүүлэх ажлын хүрээнд сургалтын чанарыг сайжруулах, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлын байранд Ковид-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хороо, зөвлөл, нийгмийн түншлэгч байгууллагуудтай хамтарч ажиллах болон судалгаа, шинжилгээний ажилд анхаарч ажиллахыг онцоллоо.

Дээш