“Нийгмийн түншлэл” цахим уулзалт болж байна

Нийгмийн түншлэгч талуудыг оролцуулсан “Нийгмийн түншлэл” цахим уулзалт болж байна.

Тус уулзалтад үндэсний болон орон нутгийн түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХНХЯ, Аймаг нийслэлийн Засаг дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Аймаг нийслэлийн АОЭХ, МҮЭХ-ны төлөөллүүд оролцож байна.

Цахим уулзалтаар улсын болон орон нутгийн хэмжээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 2024 он хүртэл авч хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд санал солилцох цаашид авах арга хэмжээний талаар ярилцах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний хорооны дарга А.Ариунзаяа “Засгийн газраас 2024 он хүртэл хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар илтгэх бол МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Нийгмийн түншлэлийн өнөөгийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэж санал солилцоно. Мөн МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал илтгэл тавих бол Орхон, Баянхонгор, Ховд аймгийн ҮЭХ-ны төлөөллүүд ч мөн санал хэлж асуулт, хариултаар үргэлжилнэ.

Цахим уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ хамтран зохион байгуулж байна.

Дээш