Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын талаар
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/47 тоот тушаалаар томилогдсон “Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар 10-ны өдрийн хооронд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй 66 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт, үнэлгээнд хамрагдсан 66 байгууллагаас 14 байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ханган, үйл ажиллагаа явуулж байна.
Уг шалгалтаар гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаанд нь зөрчил дутагдал илэрсэн 33 байгууллагад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/137 дугаар тушаалаар хяналт, шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг 2017 оын 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ.
Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс:
- Аск Эба ХХК
- Баян алтан бухт ХХК
- Би Жи Сервис ХХК
- Биллихиро ХХК
- Бюула ХХК
- Жи Пи Партнерс ХХК
- Кайкакү ХХК
- Монжа Интернешнл Эдүкейшн ХХК
- Нарт Атас ХХК
- Монфүжи ХХК
- Монгол стандарт ХХК
- Сарухай ХХК
- Си Эс Эм Эм ХХК
- Трансформер ХХК
- Ти Ай Партнерс ХХК
- Тоба маркет ХХК
- Хар- Од ХХК
- Эрмэг жигүүр ХХК
- Эрхэс Очир Эрдэнэ ХХК
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны А/137 тушаалын энд дарж үзнэ үү.