“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдах хорооны хурал боллоо
uploaded picture
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ-ыг цахимаар зохион байгууллаа.


Хурлаар тус төслийн 2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэлтэй танилцаж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталж Удирдах хорооны гишүүдийн зүгээс цаашид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах талаар үйл ажиллагааны санал зөвлөмж гаргав.

Төслийн удирдах хорооны хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахалсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир, Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамир нар оролцлоо.
Дээш