НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-той Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хамтарч ажиллана


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-ны Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Чай Чай болон холбогдох албаныхантай цахим уулзалт зохион байгууллаа.

uploaded picture

Уулзалтаар тус хороотой хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөж, түүний хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаа, чиглэл, боломжийн талаар харилцан санал солилцов.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхыг бэхжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

uploaded picture uploaded picture

Тус уулзалтад Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн Ерөнхий газрын дарга Э.Тамир болон холбогдох мэргэжилтнүүд оролцов. 





Дээш