МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ- Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага - MNS 6540:2015
Ангилалтын код 03.080.99
Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага |
MNS 6540:2015 |
General requirement for child Day Care |
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1.Зорилго
Энэхүү стандарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх хүүхдийг өдрөөр харах үйлчилгээнд баримтлах нийтлэг шаардлагыг тогтоож, мөрдүүлэхэд оршино.
2.Хамрах ба хэрэглэх хүрээ
Стандартыг бага насны хүүхэд харах өдрийн үйлчилгээг үзүүлэх хүсэлт гаргах, зөвшөөрөл авах, өгөх, үйлчилгээ үзүүлэгчийг бэлтгэх, үйлчилгээг бүртгэх, санхүүжүүлэх, үйлчилгээний явц, чанар, хүүхдийн аюулгүй байдлыг хянах, тогтмол үнэлэх, тайлагнах үйл ажиллагаанд хэрэглэнэ.
Стандартыг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.